0015-05-26 15:27
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Иргэдийн оролцооны эрхийн зохицуулалт агуулсан хуулийн зохицуулалтын агуулгаар хялбаршуулсан нугалбар хуудас бэлтгэлээ

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Иргэдийн оролцоо II” төслийн захиалгаар Иргэдийн эрх зүйн боловсрол, мэдлэгт зориулж иргэдийн оролцооны эрхийн зохицуулалт агуулсан иргэдийн зайлшгүй мэдвэл зохих сэдэв агуулгаар 26 хуулийн зохицуулалтын хүрээнд 30 төрлийн хялбаршуулсан мэдээллийн хуудас бэлтгэн иргэдэд хүргэхэд бэлэн болгоод байна. Тус хялбаршуулсан нугалбар хуудсыг дараахь хуулийн иргэдийн оролцооны эрхийн зохицуулалтын агуулгаар бэлтгэлээ. Үүнд:

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль (2 төрөл), Залуучуудын хөгжлийн дэмжих тухай хууль (4 төрөл), Зөрчлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Төсвийн тухай хууль, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Ашигт малтмалын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Амьтны тухай хууль, Ургамал хамгааллын тухай хууль, Ойн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Авлигын эсрэг хууль,  Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль;

 

Төрөл: Мэдээ, Хөтөлбөр, төлөвлөгөө