9750-05-26 15:27
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Докторантуудын цуврал семинар болно

2017 оноос “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР”-ыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс анхлан санаачлан эхлүүлсэн. Тус үйл ажиллагааны анхны зочдоор Хууль сахиулахын докторант Р.Мухийт “Төрийн өндөр албан тушаалтанд хууль зүйн хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт” сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант Т.Азжаргал “Үндсэн хуулийн эрх зүйн хариуцлага: Онол туршлага” сэдвээр тус тус оролцож байсан.

Энэ удаад 2018 оны эхний зочдоор Хууль сахиулах их сургуулийн докторант Б.Мөнхдорж “Гэмт хэргийн стастистик: Онол, хэрэглээний асуудал” сэдвээр, Хууль сахиулах их сургуулийн докторант Г.Оюунболд “Криминологийн шинэ хандлагыг Монгол улсад нэвтрүүлэх нь” сэдвээр семинар зохион байгуулах гэж байна.

Энэхүү цуврал семинараар докторын зэрэг горилж буй судлаачид өөрийн сэдвээ олон нийтийн дунд хэлэлцүүлэх, санал, шүүмж авах зэргээр эрдмийн ажлаа сайжруулах, чанаржуулах боломжтой. Мөн хууль зүйн их сургуулиудын докторын  зэрэг хамгаалах журамд докторант нь энэ төрлийн семинарт оролцсон сэдвээ хэлэлцүүлсэн байхыг тусгасан байдаг.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хууль зүйн салбарын докторантуудтай хамтран ажиллахад нээлттэй болно.

Цуврал семинар 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болно.

Та бүхэн хүрэлцэн ирж оролцоно уу.

“Докторантын эрдэм шинжилгээний семинар зохион байгуулах журам”-ыг үзнэ үү.

Төрөл: Мэдээ