5757-11-18 15:42
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Номтой өдөр” өдөрлөг Их Засаг олон улсын их сургуульд боллоо

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааг  хууль зүйн их, дээд сургууль, тэдгээрийн багш, оюутнуудад танилцуулах, мэдээлэл түгээх, шинээр батлагдсан хууль болон хууль зүйн холбогдолтой бүтээлийг  харилцан солилцох хууль зүйн  их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Номтой өдөр” өдөрлөгийг амжилттай зохион байгуулж байна.

Энэ удаагийн өдөрлөгийг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Их Засаг олон улсын их сургуульд зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтэд ИЗОУИС-ийн нэгдүгээр проректор доктор, профессор Ж.Цэцэгмаа, Хууль зүйн сургуулийн захирал, дэд профессор Г.Туяа болон Хууль зүйн сургуулийн багш, оюутнууд оролцлоо.Өдөрлөгийг нээж ИЗОУИС-ийн хууль зүйн сургуулийн захирал, дэд профессор Г.Туяа үг хэллээ.

Өдөрлөгийн эхэнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн эрхлэгч А.Түвшинтулга тус хүрээлэнгийн үйл ажиллагаа, хууль зүйн их, дээд сургууль болон оюутнуудтай хамтран ажиллах боломжийн талаар танилцуулга мэдээллийг хийв.

 

Түүнчлэн тус хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн бүтээлээс ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нарын бүтээлээр солилцож тус сургуулийн номын санд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн ном бүтээлээс хандивлаа.

Мөн тус сургуулийн 5 шилдэг оюутанд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын номын сангаар үнэгүй үйлчлүүлэх эрхийг бэлэглэсэн юм.

Өдөрлөгийн үеэр ИЗОУИС-ийн зүгээс  Хууль зүйн үндэсний хүрээлэнд Их Засаг олон улсын их сургуулийн төв номын санд хууль зүйн холбогдолтой ном сурах бичиг, хандивласанд талархал илэрхийлж  “Талархлын бичиг” гардууллаа.

Энэ өдөр мөн хууль зүйн холбогдолтой номын хямдралтай худалдааг тус сургуулийн оюутнуудад зохион байгууллаа.

Өдөрлөгийг хамтран зохион байгуулсан Их Засаг ОУИС-ийн Хууль зүйн сургуулийн удирдлага, багш, оюутнуудад талархал илэрхийлье.

Төрөл: Мэдээ