6339-08-16 15:34
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг амжилттай болж өндөрлөв

Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг 6 дахь жилдээ зохион байгууллаа.  Энэхүү арга хэмжээ нь 21 аймаг, нийслэлийн 6 дүүрэг, Сүхбаатарын талбайд нэгэн зэрэг боллоо.

Тус өдөрлөгт Хууль зүйн үндэсний хүрээлэн  хамтран оролцож хүрээлэнгийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар иргэдэд танилцууллаа.

Мөн тус хүрээлэнгээс эрхлэн бэлтгэсэн 18 төрлийн эрх зүйн мэдээлэл бүхий нугалбар хуудсыг 100 гаруй иргэнд, 15 нэр төрлийн хууль зүйн холбогдолтой ном, гарын авлагыг иргэдэд үнэ төлбөргүй тараав.

Төрөл: Мэдээ, Хөтөлбөр, төлөвлөгөө