3819-08-15 15:34
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Захиргааны хэм хэмжээны актын эмхэтгэл” №15 хэвлэгдлээ

“Захиргааны хэм хэмжээны актын эмхэтгэл”-ийн 2018 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн 15 дэх дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн 6 эрх зүйн акт нийтлэгдлээ.

  • Эрүүл мэндийн сайдын 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/142 дугаар тушаал. Эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг ажиллуулах журам батлах тухай. “Үйлдвэр, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж нь эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг ажиллуулах журам”-ыг хавсралтаар. Улсын нэгдсэн санд 3889 дүгээрт бүртгэв.
  • Монгол улсын сангийн сайдын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаар тушаал. Аргачлал шинэчлэн батлах тухай. “Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал’’-ыг хавсралтаар. Улсын нэгдсэн санд 3890 дүгээрт бүртгэв.
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн А/167 дугаар тушаал. Журам батлах тухай. “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”-ыг нэгдүгээр, сонгон шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар. Улсын нэгдсэн санд 3891 дүгээрт бүртгэв.
  • Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 07/05 дугаар тогтоол. Журам шинэчлэн батлах тухай. “Аймгийн худалдаа, үйлчилгээний цэгүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг нэгдүгээр, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн загвар, санамжийг хоёрдугаар, гэрээний маягтыг гуравдугаар хавсралтаар. Улсын нэгдсэн санд 3892 дугаарт бүртгэв.
  • Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 49 дугаар тушаал. Журам батлах тухай. “Авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах журам”-ыг хавсралтаар. Улсын нэгдсэн санд 3893 дугаарт бүртгэв.
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн А-66 дугаар тушаал.тушаал хүчингүй болсонд тооцох тухай.
Төрөл: Мэдээ