3821-08-15 15:34
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

Хууль зүйн үндэсний хүрээлэн иргэдэд эрх зүйн мэдээлэл хүргэх, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, мэдээлэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд 2014 оноос эхлэн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхдүүдийн нийтлэг холбогддог гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах сургалтыг зохион байгуулж байна.

Тус хүрээлэн 2016 онд нийт 500 гаруй сурагчдад 10 удаа сургалт, уулзалт, мэдээлэл хийсэн бол 2017 онд 1000 орчим сурагчдад өсвөр насны хүүхдүүдийн зан байдал, насны онцлогт тохирсон хөтөлбөрийн дагуу сургалтыг зохион байгуулсан. 2018 онд энэ ажлыг үргэлжлүүлэн 6 дугаар сарын 11-ний өдөр Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн  10, 11 дүгээр ангийн 50 сурагчдад тус сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар:

  • Зөв хандлага, зан үйл төлөвшүүлэх,
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /хулгай, дээрэм, танхайрах гэмт хэрэг, мансууруулах бодисын хор хөнөөл/,
  • Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай,
  • Эрх зүйч мэргэжлийн онцлогын талаар хичээл заав

Мөн тус хүрээлэнгээс хэвлүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга нугалбар хуудсыг сурагчдад тараав.

Төрөл: Мэдээ