2018-06-22 16:26
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтнуудад сургалт зохион байгууллаа

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн Улсын Их Хурлаас шинээр баталсан хуулийг танилцуулах олон нийтэд хүргэх ажлын хүрээнд Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн талаар танилцуулах сургалтыгОюуны өмч, улсын бүртгэлийн газартай хамтран тус газрын албан хаагчдад зохион байгуулаа.

 

Сургалт 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ОӨУБЕГ-ын сургалтын төвд болсон бөгөөд сургалтыг нийслэл, орон нутгийн хэлтсүүдтэй цахимаар холбогдон оролцлоо. Сургалтад ОӨУБЕГ-ын хяналтын улсын ахлах байцаагч, ахлах мэргэжилтэн, улсын ахлагч бүртгэгч, 21 аймаг, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, 9 дүүргийн хэлтсийн дарга оролцов.Сургалтаар 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн  хүчин төгөлдөр үйлчилж эхлэх Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулгыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн эрхлэгч А.Түвшинтулга хүргэв.

Төрөл: Мэдээ