2018-07-23 06:46
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ” /ALIN/ олон улсын байгууллагын 2018 оны удирдлагуудын ээлжит уулзалт эхэллээ

2018 оны 6 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд “Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ” /ALIN/ олон улсын байгууллагын 2018 оны удирдлагуудын ээлжит уулзалт, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Солонгосын хууль тогтоомжийн хүрээлэнтэй Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулж байна.

2018 оны байдлаар “Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ” олон улсын байгууллагын сүлжээнд нийт 17 орны 30 гаруй байгууллага нэгдээд байна. Сүлжээний гишүүн байгууллагууд эрх зүйн мэдээлэл, судалгааны хүрээнд туршлага солилцох, хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх зэргээр хамтран ажилладаг.Мөн удирдлагуудын ээлжит уулзалт, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жилд нэг удаа, өмнөх хурлаар тухайлан сонгогдсон гишүүн оронд зохион байгуулдаг уламжлалтай тул энэ удаад Монгол Улсад зохион байгуулж байна.

Өнөөдөр Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ” /ALIN/ олон улсын байгууллагын 2018 оны удирдлагуудын ээлжит уулзалт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчдын танхимд 15 цагаас эхэллээ. Уулзалтыг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг болон Солонгосын хууль тогтоомжийн судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ikhyeon Rhee нар үг хэлэв.

“Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ” /ALIN/ олон улсын байгууллагын 2018 олон улсын эрдэм шинжилгээний хурал 6 дугаар сарын 28-ны өдөр “Ресорт Ворлд Тэрэлж” зочид буудалд “Азид эдийн засгийн эрчимтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тулгамдаж буй эрх зүйн асуудал“ сэдвээр үргэлжлэх болно.

Төрөл: Мэдээ