2018-09-23 20:51
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ТОВЫГ ТОГТООЛОО

Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн ээлжит бус хурал 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр боллоо. Тус хуралд Зөвлөлийн 43 гишүүний 26 гишүүн биечлэн ирж, 3 гишүүн бичгээр саналаа өгсөн юм.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

1. Шүүхийн мэргэшлийн хорооноос дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн нэр бүхий 27 нэр дэвшигчийг Мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллах шаардлагыг “хангана” гэж дүгнэв.

2. 2018 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2018 оны 09 дүгээр сарын 26, 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтоов. Тогтоол

3. Хуульчийн мэргэжлийн шалгалтын журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа.

4. Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигч Д.Гансүх, Д.Тайванхүү нарын хэн нь ч хуралд оролцсон гишүүдийн олонхын санал аваагүй тул нэр дэвшүүлэх ажиллагааг дахин зохион байгуулахыг Тамгын газарт даалгалаа. Тогтоол

5. Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээчээр хуульч Бурмаагийн Эрдэнэбилэгийг томиллоо. Тогтоол

Мөн тус хурлаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбогдуулж шүүгчдээс авсан санал асуулгын дүн, гаргасан зарим саналын талаар болон Монголын Хуульчдын холбооны хадгаламжийн дансны тухай мэдээллийг Зөвлөлийн гишүүдэд танилцуулсан юм.

Төрөл: Мэдээ