4088-11-18 15:42
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим ажилтныг шагналаа

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйлчлэгч Д.Оюунсайханыг Барилга, Хот байгуулалтын сайдын тушаалын дагуу “Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнасныг ХЗҮХ-ийн захирал С.Энхцэцэг гардууллаа.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн шагналын журмын 1 дүгээр зүйл 1.2 дахь  заалт, 3 дугаар зүйл 3.1 дэх заалт, 5 дугаар зүйл, 5.1.2 дахь хэсэг,  Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрмийн 3 дугаар зүйл, 3.7.4 дэх хэсгийг тус тус үндэслэн  Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн нэрэмжит шагналаар шагнах тухай 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн Б/62 тоот тушаалаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой болон хуульчдын өдрийг тохиолдуулан тус хүрээлэнд олон жил үр бүтээлтэй, тууштай, эрхэлсэн ажилдаа идэвхи, санаачлагатай ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан Г.Халиунаа, эрх зүйн сургалт хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхжаргал, В.Оюун-Эрдэнэ, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд мэдээлэл оруулагч мэргэжилтэн Б.Хулан нарыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хүндэт тэмдэг”-ээр, Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн сүлжээний зохицуулагч инженер Б.Баянмөнхийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагналаа. Шагналыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг гардуулав.

 

Эрдэм шинжилгээний ажилтан Х.Дөлгөөн 6 дугаар сарын шидэг ажилтнаар шалгарлаа.

 

 

Төрөл: Мэдээ