6205-08-16 15:34
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН “МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ: ӨВ, ҮНЭТ ЗҮЙЛ, УРЛАГ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЖ БАЙНА.

 

Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургууль, Олон Улсын Монгол Судлалын Холбооноос 2018 оны 7 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд монгол судлалын “Монголчуудын соёлын ертөнц:  үнэт зүйл, өв, урлаг” сэдэвт олон улсын монголч эрдэмтдийн хурлыг зохион байгуулж байна.

Өчигдөр буюу 7 дугаар сарын 23-ны өдрийн нэгдүгээр салбар хуралдаанд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор /Ph.D/ П.Амаржаргал “Монгол Улсын Үндсэн хууль дахь соёлын бодлого” сэдэвт илтгэлийг хэлэлцүүллээ.

Хуралд ОХУ, ХБНГУ, БНХАУ, БНСУ, Турк, Унгар, Франц, Польш, АНУ, Австри  зэрэг орнуудын тэргүүлэх их сургууль, судалгааны хүрээлэнгийн нэр хүндтэй эрдэмтэн, профессорууд өөрийн орны туршлага, тулгамдаж буй асуудлын талаар илтгэл хэлэлцүүлж, санал солилцож байна.

Энэхүү хурал нь “Монголчуудын соёлын ертөнц: өв, үнэт зүйл, урлаг” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд үндсэн гурван салбар хуралдаантайгаар үргэлжилж байна. Хуралдааны нэгдүгээр салбар хуралдаан “Соёлын үнэт зүйл, бодлогын судалгаа”, хоёрдугаар салбар хуралдаан “Монголын соёлын биет болон биет бус өв”, гуравдугаар салбар хуралдаан “Чингис хааны дүр тайз дэлгэц, дүрслэх урлагийн бүтээлд” гэсэн сэдвийн хүрээнд нийт 64 илтгэл хэлэлцүүлэгдэж байна.

Хурлын 2 дахь өдөр Академич Ж.Амарсанаа “Нүүдэлчдийн эрх зүйн соёл: уламжлал, орчин үе, шийдэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.

Төрөл: Мэдээ