3731-11-18 15:42
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран уг сургалтыг гурав дахь жилдээ “Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд эхэллээ.  Сургалтад хууль зүйн их, дээд сургууль төгссөн 29 эрх зүйч хамрагдаж, шүүхийн захиргааны ажилтнаар мэргэшин суралцаж байна.

Сургалтын зорилго нь шүүхийн захиргааны мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, шүүн таслах ажиллагаанд туслах чиг үүргийг хэрэгжүүлэх суурь мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэх бөгөөд сургалт 80 цагийн танхимын сургалт, 175 цагийн шүүхэд хийх дадлагаас бүрдэнэ.

Энэ жилийн сургалтын сургагч багш нарыг тусгайлсан хөтөлбөрийн дагуу урьдчилан бэлтгэж, сургалтын хөтөлбөрийг шинэлэг агуулгаар баяжуулан, сургалтын арга зүйг суралцагчийн оролцоонд тулгуурласан хэлбэрт шилжүүлэн, шүүхэд дадлагажих хугацааг нэмэгдүүлснээрээ онцлогтой байна. Танхимын сургалтын дараа суралцагчид нийслэл дэх анхан шатны шүүхүүдэд 5 долоо хоногийн турш дадлага ажил хийж, практик мэдлэг, ур чадвар эзэмшинэ. Энэ сургалт нь шүүхийн захиргаанд ажиллах хүсэл, эрмэлзэлтэй эрх зүйчдэд эзэмшвэл зохих суурь, мэдлэг, чадвар, хандлага олгож, шүүхийн захиргааны хүний нөөцийг мэргэшсэн ажилтнаар бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.

Төрөл: Мэдээ