2018-09-23 22:01
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх “БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ”-ын сургалтад урьж байна

Сургалтын зорилго, агуулга:

Энэхүү сургалт нь хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх, хууль зүйн бодлого бодох  аргачлалд сургах, тухайн хуулийн зүйл заалтыг  зөв зүйлчлэн  хэрэглэх, хууль зүйн дүгнэлт бичих мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэнэ.

Сургалт явуулах хэлбэр:

Сургалын явцад дараахь хэлбэрийн  хичээлийн явуулна.

– Хууль зүйн  хэрэг, кейс дээр ажиллах

– Дасгал бодлого,  бодох аргачлал

Сургалтын бусад нөхцөл:

Сургалтад хамрагдах 1 оролцогчийн төлбөр нь /90 000/ төгрөг. Төлбөрийг Төрийн сан,  ХЗҮХ100900012009 дансанд тушаана. Сургалтад оролцохыг хүсэгчид  09 дүгээр сарын -07-ны өдрөөс эхлэн бүртгүүлж, төлбөрийг бүрэн хийсэн тохиолдолд сургалтад оролцох эрхтэй болно.

Оролцогчид Үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль,  Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулиудыг авч ирнэ үү.

ЖИЧ: Тус хүрээлэн нь хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулж байсан олон жилийн туршлагад суурилсан дараах нэмэлт мэдээллүүдийг хүргэнэ. Үүнд:

  • Тест бөглөх аргачлал /Өмнө жил шалгалтыг амжилттай өгсөн оролцогч туршлагаасаа хуваалцах /
  • Оролцогчдод шалгалтад ороход хэрхэн бэлтгэх талаар мэдээллийг өгнө.

Сургалтад дараах холбогдож бүртгүүлнэ үү. Утас: 312825, 88100859

Төрөл: Мэдээ