2018-09-23 21:59
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Нагояагийн Их Сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн судлаач, профессоруудыг хүлээн авч уулзлаа

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Амаржаргал нар Нагояагийн Их Сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр судалгаа хийдэг профессор Пумито Сато, Окочи Минори, Исода Фумио нарыг хүлээн авч уулзлаа.

Энэ удаагийн уулзалт нь  Хууль зүйн үндэсний хүрээлэн, Нагояагийн их сургуультай эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх, өмнө тогтсон харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бүр идэвхжүүлэх, харьцуулсан судалгаа хийх,  тодорхой сэдвийн хүрээнд хамтран эрдэм шинжилгээний хурал, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр судалгаа шинжилгээний салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд болж байгаагаараа онцлог байлаа. Мөн уулзалтаар судлаачидтай  Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дүгээр зүйл, Япон Улсын Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийн агуулга, үзэл санаа, ялгаатай болон төсөөтэй талын талаар санал солилцож ярилцлаа.

Төрөл: Мэдээ