5109-11-18 15:42
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Зүйлчлэлийг өөрчилж ял хүндрүүлэх нөхцөлд шүүхээс хэргийг прокурорт буцаах нь сэдэвт хэлэлцүүлэг амжилттай боллоо

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж буйтай холбогдуулан эдгээр хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангах, холбогдох хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах шаардлага байгааг судлаачид хэлдэг.

Тиймээс тус хүрээлэнгээс Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиас “Зүйлчлэлийг өөрчилж ял хүндрүүлэх нөхцөлд шүүхээс хэргийг прокурорт буцаах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр үг хэллээ. Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Зүйлчлэлийг өөрчилж ял хүндрүүлэх нөхцөлд шүүхээс хэргийг прокурорт буцаах нь” сэдвээр илтгэл тавьж оролцоо. Хэлэлцүүлэгт Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоо, Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч, хуульч, судлаачид оролцож хэлэлцүүлгийн сэдэвтэй холбоотойгоор санал, шүүмж хэллээ.

Төрөл: Мэдээ