2018-09-23 21:15
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Шинэ номын нээлт болно

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хууль зүйн салбарт зохиогч, судлаачдын шинээр бүтээсэн бүтээлийг танилцуулах, хууль зүйн салбарын болоод иргэд, олон нийтэд хүргэх, мэдээлэх, тухайн судлаачийн судалгааны ажилд нь дэмжлэг үзүүлэх, бүтээлийг танилцуулах, шинжлэх ухаан, судалгааны болоод практикт эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ бүтээлийн танилцуулга арга хэмжээг зохион байгуулдаг.

Энэ удаа Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран Академич, гавъяат хуульч Ж.Амарсанаагийн санаачилгаар бүтээгдсэн  “Гэрээ (үлгэрчилсэн загвар)”, Монголын өмгөөлөгчдийн холбооноос эрхлэн гаргасан “Өмгөөлөгч (Эрх зүйн баримт бичиг) гарын авлага”, “Хөрөг найруулал /тэргүүн дэвтэр/” шинэ бүтээлийн танилцуулгыг зохион байгуулж байна.

Шинэ бүтээлийг танилцуулах нээлтийн ажиллагаа 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн /Пүрэв гараг/ 15 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно. Та бүхэн хүрэлцэн ирж оролцоно уу.

Жич: Номын хямдралтай худалдаа болно.

Төрөл: Мэдээ