2018-12-19 11:58
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

БНСУ-ЫН ЧОНБУКЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЭРХ ЗҮЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Чонбукын Үндэсний Их Сургуулийн Зүүн хойд Азийн эрх зүйн хүрээлэнгийн захирал Сун Мүн Ху болон тус сургуулийн Хуулийн сургуулийн профессор Ян Лан Хэй нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уг санамж бичгийн хүрээнд талууд харилцан туршлага солилцох замаар хамтарсан судалгаа хийх, сургалт, семинар зохион байгуулах, судлаачид болон ажилтан, албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулах, түүнчлэн тус хүрээлэнгээс эрхлэн гаргадаг хууль зүйн мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх зэрэг байдлаар хамтран ажиллахаар боллоо.

Мөн уулзалтанд тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал, эрдэм шинжилгээний ажилтан Х.Дөлгөөн болон Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн захирал М.Гантулга нар оролцсон байна.

Төрөл: Мэдээ