2018-12-19 12:38
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Шинэ бүтээлийн нээлт боллоо

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2017 оноос эхлэн хууль зүйн салбарт шинээр хэвлэгдсэн бүтээлийг танилцуулах, тэдгээр бүтээлийг хуульчид, иргэдэд хүргэх, мэдээлэх, бүтээлийг шинжлэх ухааны судалгааны болоод практикт эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ бүтээлийн танилцуулга арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ удаа Иркутскийн улсын их сургуулийн төгсөгч, хуульч Ч.Дашням, Ж.Энхсайхан, Л.Болор-Эрдэнэ нарын “Иркутскийн улсын их сургуулийг төгссөн Монголын хуульчид 1955-2017” шинэ бүтээлийг танилцуулах арга хэмжээ боллоо. Энэхүү бүтээлд Иркутскийн улсын их сургуулийг төгссөн үе үеийн хуульчдын намтар, үйл хэрэг, суралцаж буй он жилүүдийн түүхийг сөхсөн бүтээл болсон байна.

Шинэ бүтээлийг танилцуулах арга хэмжээг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг үг хэлэв.

Иркутскийн улсын их сургуулийг төгссөн Монголын хуульчид номын бүтээгч Иркутскийн улсын их сургуулийн 1979 оны төгсөгч Ч.Дашням бүтээлийн танилцуулга хийлээ.

Шинэ бүтээлийн нээлтэд Иркутскийн улсын их сургуулийг төгссөн үе үеийн хуульчид, багш, хуульч судлаач, оюутнууд оролцлоо.

Төрөл: Мэдээ