2018-12-19 12:45
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэх хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, сурталчилгааны контент, web post, постер бусад хэрэглэгдэхүүнийг цахим хувилбараар сонирхолтой, энгийн, ойлгомжтой өнгө, зураг дүрслэлтэйгээр бэлтгэх студи, продакшин, PR агентлаг хувь хүн, хуулийн этгээдийг хамтран ажиллахыг урьж байна.

Хамтран ажиллах хүсэлтэй иргэн, хуулийн этгээд дараах материалыг ирүүлнэ үү.

-Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны чиглэлээр өмнө хийсэн ажлын танилцуулга, материал /зурагт хуудас, постер, шторк, анимац, wеb post, нугалбар хуудас, хялбаршуулсан байдлаар бэлтгэсэн бусад хэрэглэгдэхүүн г.м/

– Хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн хүсэлтээ бичгээр ирүүлэх

– Хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар ирүүлэх

– Хувь хүн бол мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар

Материал, хүсэлт ирүүлэх хугацаа:

2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дотор

Материалыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2 дугаар давхар 206 тоотод хүлээн авна.

Холбоо барих утас: 11315789, 88007557

 

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

Төрөл: Мэдээ