2018-10-15 21:24
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хамт олон цусаа бэлэглэв

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 40 гаруй албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд Цус сэлбэлтийн судлалын үндэсний төвд цусаа бэлэглэлээ. Зөвхөн нэг удаа өгөөд зогсохгүй Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүрийн 3-ныг “Цусаа бэлэглэх өдөр” болгох шийдвэрийг үндэслэн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн нийт ажилчдын хурлаар жил бүрийн 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн “баасан гарагт” цус бэлэглэж байх шийдвэр гаргажээ. Ингэснээр жил бүр тогтмол цусаа бэлэглэх юм.

 

Энэ нь төрийн байгууллагуудын дунд анх удаа цус өгөх албан ёсны өдөртэй болж байгаагаараа онцлог бөгөөд  Цус сэлбэлтийн судлалын үндэсний төвөөс энэхүү уриалгыг санаачилсанд баяр хүргэн талархал гардуулав.

 Хууль зүйн үндэсний хүрээлэн бусад  төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад хандан цус бэлэглэх албан ёсны өдөртэй болохыг уриалж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Төрөл: Мэдээ