2018-11-14 12:03
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2018 оны 3 дугаар улирлын дугаар хэвлэгдлээ

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Хууль дээдлэх ёс” хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгаа, практикийн улирал тутмын сэтгүүлийн 2018 оны 3 дугаар улирлын дугаар хэвлэгдлээ. Сэтгүүлд нийтлэх бүтээлийг төрөлжүүлэн ангилах, нийтлэлийг шуурхай олох, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хууль төрөхийн өмнө, эрх зүй, сэтгэлгээ:үзэл бодол, эргэцүүлэл, хуулийн хэрэгжилт, үр нөлөө, асуудал, хуулийн тайлбар, эрх зүйн судалгаа, тойм, үр дүн, гадаад орны туршлага гэсэн буланг ажиллуулж байна.

Энэ удаагийн дугаарт:

ХУУЛЬ  ТӨРӨХИЙН ӨМНӨ /ОНЦЛОХ ӨГҮҮЛЭЛ, ЯРИЛЦЛАГА/

Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хэлсэн үг

Үндсэн хуулийн үзэл баримтлал:  Нүүдэлчдийн эрх зүйн соёл: Уламжлал, орчин үе, шийдэл (Эрх зүйн филoсофийн бодрол)

 Монгол Улсын Үндсэн хууль дахь соёлын бодлого

Мөрдөх чиг үүргийн агуулгыг шинээр тодорхойлох нь

Шүүх эрх мэдлийн шинэтгэл ба шүүхийн захиргаа

ЭРХ ЗҮЙН СЭТГЭЛГЭЭ: ҮЗЭЛ БОДОЛ, ЭРГЭЦҮҮЛЭЛ

Монгол Улсын иргэний газар өмчлөх эрхийн тухай Үндсэн хуулийн заалтын хэрэгжилт

Үндсэн хууль ба монголын нэгдсэн тулгар төрийн тухай

Өмчлөх эрхийн эсрэг гэмт явдлын суурь шалтгаан, урьдчилан сэргийлэх арга зам

Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь санал хураалт явуулах болон нэмэлт санал хураалт явуулахын ялгаа

Арилжааны эрх зүйн үндсэн зарчим

ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР НӨЛӨӨ

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд диспозитив зарчмын хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам

Хөдөлмөрлөх эрхийн зөрчил: ажлын байрны бэлгийн дарамт

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ ба мэтгэлцэх зарчим

 Захиргааны ерөнхий хуулийн “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх, шийдвэр нь үндэслэл   бүхий байх” зарчмыг шүүхийн практикт хэрэглэсэн байдал

ГАДААД ОРНЫ ТУРШЛАГА

Эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалыг харьцуулан судлах нь (Монгол, Франц улсын эрүүгийн процессын жишээн дээр)  нийтлэлүүд багтсан байна.

“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийг та бүхэн  ХЗҮХ-ийн номын худалдаанд  худалдан авах боломжтой. Үнэ: 5000₮

Тус сэтгүүлд  нийтлэл, эрдэм шинжилгээний өгүүллээ гаргах хүсэлтэй эрхэм судлаачид, эрдэмтэн багш нар, төрийн байгууллагын албан хаагч, хуульчид та бүхэн сэтгүүлийн редакцын цахим хаяг болох lawjournal@legalinstitute.mn болон 11-315734, 99622235 дугаарт холбогдох боломжтой.

Төрөл: Мэдээ