2018-11-14 12:15
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн агуулга, хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөж буй ажил, “www.e-khutuch.mn” цахим хуудасны танилцуулгыг Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчдөд хүргэлээ

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “www.e-khutuch.mn” цахим сангийн ажлын албаны ажилтнууд, Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн агуулга, хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөж буй ажил  болон “www.e-khutuch.mn” цахим хуудасны танилцуулга, туршилтын ажлыг Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчдийг хамруулан зохион байгууллаа.

Энэ ажлын хүрээнд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, сурталчилгааны цахим сан “www.e-khutuch.mn” ашиглалтын явцыг туршиж үзэх, хэрэглэгчдийн сэтгэгдлийг сонсох, цаашид сайжруулах ажлын зорилгоор Хууль зүйн туслалцааны төвийн 54 улсын өмгөөлөгчийг хамруулан тусгайлан бэлтгэсэн төвийн интернет орчин бүхий танхим, компьютеруудад суулгаж “www.e-khutuch.mn” цахим хуудсаар зочлуулж хэрэглэгчдийн санал, сэтгэгдлийг ярилцлагын аргаар болон санал, асуулгыг  хуудсаар авах ажлыг хийв. Түүнчлэн тус цахим сангийн хууль зүйн зөвлөгөө булан эрхлэн хөтлөхөд хамтран ажиллах сонирхолтой өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авлаа.

Төрөл: Мэдээ