2018-11-14 11:55
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/-ийн талаар танилцуулах сургалт зохион байгууллаа

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №265, 72 тоот Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг таниулах, нэг мөр хэрэглэхтэй холбогдуулан нийт ажилтнууддаа 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр “Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/-ийн талаар танилцуулах сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн эрхлэгч А.Түвшинтулга хийж, албан хаагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

 

 

 

 

 

 

 

 

 

Цаашид энэхүү сургалтыг тус хүрээлэн чиг үүргийнхээ хүрээнд төрийн байгууллагуудын саналаар зохион байгуулах боломжтой юм.

 

 

Төрөл: Мэдээ