2018-11-14 11:53
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Төрийн албан хаагчдын хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжийг таниулах, хууль хэрэглээний чадварыг дээшлүүлэхэд  дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр баталсан 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн шинэлэг зохицуулалт онцлогийн талаарх 1 цаг /60 минут/-ийн сургалтыг зохион байгуулах гэж байна.

Нэг удаагийн сургалтын төлбөр нэг  оролцогч 10 000 /арван мянган/ төгрөг байна. Сургалтын төлбөрт Төрийн албан тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн эмхэтгэл багтсан болно. Төлбөрийг  Хууль зүйн үндэсний хүрээлэн, регистр 9128883, төрийн сангийн 100900012004 тоот  дансанд тушаана.

Жич: -Сургалт болох газрыг захиалагч байгууллагатай тохиролцоно.

-Оролцогч байгууллага, алба хаагчид нь сургалтын төлбөрийг урьдчилан дээрх дансанд тушааж баримтыг нэгтгэн бүрдүүлж сургалтад хамрагдана. Сургалт авах хүсэлтэй төрийн байгууллага, алба хаагчид урьдчилан захиалга өгч өдөр, цагаа тогтоно уу.

Холбогдох утас: 11315789, 88007557, 88100859

Төрөл: Мэдээ