2018-11-14 11:10
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудад “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн талаар танилцууллаа

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа  Билиг дээд сургууль, Боловсролын хүрээлэнгийн хамтарсан “Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны эрх зүйн боловсролыг дээшлүүлэх сургалтад  хамрагдаж буй ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудад “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн зорилго, зорилт болон хөтөлбөрийн хүрээнд цаашид хийхээр төлөвлөж буй ажил, хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан  e-khutuch.mn цахим сангийн талаар танилцууллаа.

Уг сургалтад нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй, Багануур дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн нийт 80 орчим нийгмийн ажилтан хамрагдлаа. Сургалтад оролцогчдод хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан  e-khutuch.mn цахим сангийн танилцуулгыг тараав.

Төрөл: Мэдээ