2018-11-14 11:10
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/-ийн талаар танилцуулах сургалт зохион байгуулж байна

Төрийн албан хаагчдын хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжийг танилцуулах болон 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №265, 72 тоот Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн байгууллагын захиалгаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр баталсан 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн шинэлэг зохицуулалт, онцлогийн талаар танилцуулах сургалтыг зохион байгуулж байна. Одоогоор энэхүү сургалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төрийн албан хаагчдад тус тус зохион байгуулаад байна.

Цаашид энэхүү сургалтыг тус хүрээлэн чиг үүргийнхээ хүрээнд төрийн байгууллагуудын саналаар зохион байгуулах боломжтой юм. Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

Төрөл: Мэдээ