6919-03-25 15:53
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хүний эрх хамгаалагч Б.Болорсайханд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хүндэт өргөмжлөл гардууллаа

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хүндэт өргөмжлөл” шагналыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх ажилд идэвх санаачлагатай ажилласан иргэнд олгодог билээ. Энэ удаагийн “Хүндэт өргөмжлөл” шагналыг эрх зүйч Б.Болорсайханд гардууллаа. Тэрээр тус хүрээлэнгээс 2013 оноос хойш зохион байгуулж буй “Хүний эрхийн хандлага төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулахад сургагч багшаар ажиллаж, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хүний эрхийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, үр бүтээлтэй хамтран ажилласан шилдэг сургагч багш юм.

Төрөл: Мэдээ