2019-12-07 03:37
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДАГАВРЫН ҮНЭЛГЭЭ

Хууль тогтоомжийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг тухайн хууль тогтоомж мөрдөгдөж эхэлснээс хойш 5 жил тутам хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө хийж болно” гэж, УИХ-аас 2017 онд баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 151 дүгээр зүйлд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгахаар тус тус тусгажээ.

Үүний дагуу Захиргааны ерөнхий хуулийн зарим зүйл заалтын хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийн, уг зохицуулалтыг хэрэгжүүлэхэд хүндрэл, бэрхшээл тулгарч буй эсэх, судалгааны хүрээнд сонгосон зохицуулалт болох захиргааны гэрээ, захиргааны байгууллага хохирлоо барагдуулах, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчим нь практикт хэрхэн хэрэгжиж буй, мөн энэ хууль нь тавьсан зорилгодоо хүрсэн эсэхийг Засгийн газраас баталсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу үнэлэв.
Судалгаа хийсэн огноо: 2018
Хуудас: 32

Төрөл: Бодлогын судалгаа