2019-01-23 19:14
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уралдааны I шатны шалгаруулалтын дүн гарлаа

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтын дүн гарлаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг Үндсэн хуулийн өдөрт зориулан жил бүр, уламжлал болгон Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Удирдлагын академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, Чимид сан, Монголын хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан, Эрх зүйт ёс сан, Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан Легал Дата зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн илтгэлийн уралдаанд судлаачийн салбарт эрх зүйч, хуульч, шүүгч, өмгөөлөгч, хууль сахиулах байгууллагын алба хаагч, багш, магистрант, доктор гээд нийт 17 илтгэл,  оюутны салбарт МУИС-ийн Хууль зүйн сургууль 10, Хууль сахиулахын их сургууль 1, Их засаг олон улсын их сургууль 7, Отгонтэнгэр их сургуулийн оюутнуудаас 1, нийт 36 илтгэл ирүүллээ.

Уралдааны эхний шатны шалгаруулалтыг хамтран зохион байгуулагч байгууллагын төлөөллийн олонхийн саналаар шалгаруулалтыг хийлээ.

Шалгаруулалтыг хийхдээ зохиогчийн талаарх мэдээллийг авалгүйгээр илтгэл тус бүрийг уншин танилцаж, илтгэлийн сэдэв, шинэлэг санаа, тулгамдсан асуудал-шийдэл дэвшүүлсэн байдал, практик ач холбогдолыг нотолсон эсэх, логик агуулгатай эсэх, санаагаа товч бөгөөд тодорхой, оновчтой дэвшүүлсэн эсэх, гаргасан дүгнэлт, санал  бодитой эсэх, ишлэл зүүлтийг зохих ёсоор авсан эсэх, удирдамжид тавигдсан бусад шаардлагыг хангасан эсэхийг харгалзан үзлээ.

Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтын дүнгээр судлаачийн салбарт:

– С.Номынбаясгалан “Сонгуулийн тогтолцоог тодорхойлох эрх зүйн асуудал”,

– Н.Мөнхзул “Үндсэн хуулийн үзэл баримтлал ба төрийн албаны хариуцлага”,

– О. Хишигмөнх “Үндсэн хуулийн цэцийн хэргийн харьяалал тогтоосон магадлалыг шинжлэх нь”,

– С.Асланбек “Эх орноо хамгаалах, цэргийн алба хаах үндсэн үүргийн хэрэгжилтэд хүний эрхийн үүднээс хийсэн дүн шинжилгээ”

Б.Буянхишиг “Төрөөс санхүүгийн дэмжлэг олгох ажиллагааг хянах механизм, эрх зүйн хамгаалалт”

Оюутны салбарт:

– Б.Цэвэлмаа “Хувийн амьдрал халдашгүй байх эрхийн Иргэний хууль дахь хамгаалалтыг Үндсэн хуулийн эрх зүй талаас авч үзэх нь”,

– Э.Санчир-Уяа  “Хот дахин төлөвлөлт ба орон байртай байх эрх”,

– О.Мөнхнасан “Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хууль тайлбарлах эрх зүйн зохицуулалт, түүний тулгамдсан асуудал”,

Л.Энхтайван “Үндсэн хуулийн хяналтыг органик хуулиар хэрэгжүүлж болох уу?”

-Б.Номин “Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний эрх зүйн зохицуулалтгүй байдал, Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрхийн зөрчил үүсгэх”,

– А.Доржсүрэн “Улс төрийн нам ба түүний хяналт, тулгамдаж буй зарим асуудал”

Илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 9.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд эхэлнэ.

 

Төрөл: Мэдээ