2019-04-24 12:52
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг хуралдаанаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн 2018 онд хэрэгжүүлсэн ажлын тайлангийн биелэлтийг дүгнэж, 2019 онд гүйцэтгэх ажлын үндсэн чиглэлийг тодорхойлон, эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааны чадамжийг дээшлүүлэх, хууль зүйн доктор хамгаалах чиглэлээр хууль зүйн их дээд сургуультай хамтран ажиллах болон бусад асуудлыг тодорхойлон хэлэлцэн баталлаа.

Эрдмийн зөвлөлийн нийт гишүүдэд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж буйд талархал илэрхийлж хүрээлэнгээс хэвлүүлсэн бүтээгдэхүүний дээжээс гардуулан өглөө.

Төрөл: Мэдээ