2019-10-16 08:35
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Үндэсний хэмжээнд “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтын эхний ээлж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор  “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн нэг гол зорилт нь эрх зүйн хөтчийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх ажил юм. “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2018-2019 оны төлөвлөгөөний дагуу 2018 онд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд олон цогц ажлыг хэрэгжүүлэхээр заасны нэг нь эрх зүйн хөтчөөр бэлтгэгдэх хүмүүсийг сургах сургалтын хөтөлбөр, гарын авлагыг бэлтгэж хэвлүүлэх ажил юм. Энэ дагуу эрх зүйн хөтчийн гарын авлага, сургалтын хөтөлбөр зэргийг боловсруулж хэвлүүлсэн.

Ийнхүү бэлтэсэн сургалтын хөтөлбөр, гарын авлагын дагуу “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтын эхний ээлжийн сургалт 1 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болж байна.

 

Тус сургалтад 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн эрх зүйн сургалт, сурталчилгааны ажил хариуцсан  мэргэжилтэн, аймгийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, Насан туршийн боловсролын төвийн орон нутаг дахь сургагч багш нарын бүрэлдэхүүнтэй 67 оролцогч  хамрагдаж байна.

 Цаашид тус сургалтыг хөтөлбөр, гарын авлагын дагуу улсын хэмжээнд эрх зүйн хөтчөөр ажиллах иргэдийг үе шаттайгаар сургаж бэлтгэх ажил үргэлжлэх юм.

Төрөл: Мэдээ