8453-02-19 15:51
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Докторын цуврал лекц болно

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хууль зүйн докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийг танилцуулах, тэдний судалгааны ажлыг нийтийн хүртээл болгох зорилготой цуврал лекцийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Цуврал лекцийн энэ удаагийн зочноор “Сити” их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Н.Мичидмаа “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичгийн судалгаа” сэдвээр лекц уншина.

Цуврал лекц 2019 оны 1 дүгээр сарын 30-ны Лхагва гарагт, 16.30 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.

Цуврал лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Төрөл: Мэдээ