2019-11-12 14:46
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

АХМАД БУУРЛУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж, хүлээн авч золгодог уламжлалтай билээ.  XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийг тохиолдуулан Хууль зүй үндэсний хүрээлэнгийн хамт олон 2 дугаар сарын 13-ны өдөр ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэн амар мэндийг нь эрэн золголоо.

Энэ өдөр  Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Амаржаргал нар ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа онцлоод хууль тогтоомж сурталчлах чиглэлд ахмадуудтайгаа хамтран ажиллах талаар ярилцав. Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнд ажил амьдралын арвин их туршлага хуримтлуулсан ахмад буурлууд хүрээлэнгийн үйл ажиллагаа, хэтийн төлөвлөгөөнд өөрсдийн санаа бодлоо хэлж, зөвлөлөө.

 

Төрөл: Мэдээ