5853-05-21 15:58
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Үндэсний хэмжээнд “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтын хоёрдугаар ээлжийн сургалт боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор  “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн нэг гол зорилт нь эрх зүйн хөтчийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх ажил юм. “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2018-2019 оны төлөвлөгөөний дагуу 2018 онд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд олон цогц ажлыг хэрэгжүүлэхээр заасны нэг нь эрх зүйн хөтчөөр бэлтгэгдэх хүмүүсийг сургах сургалтын хөтөлбөр, гарын авлагыг бэлтгэж хэвлүүлэх ажил юм. Энэ дагуу эрх зүйн хөтчийн гарын авлага, сургалтын хөтөлбөр зэргийг боловсруулж хэвлүүлсэн. Ийнхүү бэлтгэсэн сургалтын хөтөлбөр, гарын авлагын дагуу “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтын эхний ээлжийн сургалтыг 1 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулсан.

Тэгвэл “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтын эхний хоёрдугаар ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад Нийслэл, дүүргийн эрх зүйн сургалт, сурталчилгааны ажил хариуцсан ажилтан 10,  9 дүүргийн Хороодын зарим нийгмийн ажилтан 27, Насан туршийн боловсролын төвийн нийслэлийн дүүргүүд дэх зарим сургагч 23 багш нийт 60 хүн хамрагдлаа. Сургалтыг 16 цагийн хөтөлбөртэйгээр зохион байгууллаа. Тус сургалтыг Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын гарын авлага, хөтөлбөрийг боловсруулсан зөвлөх үйлчилгээний багтай хамтран зохион байгууллаа. Сургалтад Академич Н.Бэгз, хууль зүйн шинжлэх ухааны доктор, професоор Д.Лүндээжанцан, Ц.Сарантуяа, Удирдлагын академийн багш, доктор Т.Алтанцэцэг, хууль зүйн доктор А.Алтанзул, хуульч, судлаач Г.Оюунболд, В.Энхтамир, Э.Туулайхүү, Б.Дуламсүрэн нарын багш нар хичээл заалаа.

Цаашид “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтаар бэлтгэсэн эрх зүйн хөтчийг цаашид үе шаттайгаар давтан сургах юм. Түүнчлэн 2019 онд энэ сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Ийнхүү бэлтгэсэн эрх зүйн хөтөч нар нь иргэдэд тодорхой асуудлаар эрх зүйн анхан шатны дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажлыг Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөлийн ажлын алба Хууль зүйн үндэсний хүрээлэн болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Насан туршийн боловсролын төв зэрэг байгууллагатай хамтран тухайн засаг захиргааны нэгжийн иргэдэд хийх зэрэг ажлыг гүйцэтгэх юм.

 

Төрөл: Мэдээ