6650-03-25 15:53
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Үндэсний хэмжээнд “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтын гуравдугаар ээлжийн сургалт эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор  “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн нэг гол зорилт нь эрх зүйн хөтчийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх ажил юм. “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2018-2019 оны төлөвлөгөөний дагуу 2018 онд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд олон цогц ажлыг хэрэгжүүлэхээр заасны нэг нь эрх зүйн хөтчөөр бэлтгэгдэх хүмүүсийг сургах сургалтын хөтөлбөр, гарын авлагыг бэлтгэж хэвлүүлэх ажил юм. Энэ дагуу эрх зүйн хөтчийн гарын авлага, сургалтын хөтөлбөр зэргийг боловсруулж хэвлүүлсэн. Ийнхүү бэлтгэсэн сургалтын хөтөлбөр, гарын авлагын дагуу “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтын эхний ээлжийн сургалтыг 1 дүгээр сарын 23, 24-ний өдөр зохион байгуулсанбол “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтын эхний хоёрдугаар ээлжийн сургалтыг 2 дугаар сарын 24, 25-ны өдөр амжилттай зохион байгуулсан. Тэгвэл 3 дугаар сарын 14,15-ны өдөр  “Эрх зүйн хөтөч” бэлтгэх гуравдугаар ээлжийн сургалтыг эхлүүлээд байна.


Энэ удаагийн сургалтад нийтдээ Нийслэлийн дүүргүүдийн хороодын нийгмийн ажилтнууд болон Насан туршийн боловсролын төвийн сургагч багш нараас  бүрдсэн  оролцогч хамрагдаж байна.  Цаашид эдгээр бэлтгэсэн эрх зүйн хөтчөөр дамжуулан иргэдийн эрх зүйн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Төрөл: Мэдээ