2019-11-22 17:25
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Шинэ бүтээлийн нээлт болно

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хууль зүйн салбарт зохиогч, судлаачдын шинээр бүтээсэн бүтээлийг танилцуулах, хууль зүйн салбарын болоод иргэд, олон нийтэд хүргэх, мэдээлэх, тухайн судлаачийн судалгааны ажилд нь дэмжлэг үзүүлэх, бүтээлийг танилцуулах, шинжлэх ухаан, судалгааны болоод практикт эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ бүтээлийн танилцуулга арга хэмжээг зохион байгуулдаг.

Энэ удаа Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс  эрхлэн гаргасан “ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ” шинэ бүтээлийн танилцуулгыг зохион байгуулж байна.

Шинэ бүтээлийг танилцуулах нээлтийн ажиллагаа 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн /Мягмар гараг/ 15 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно. Хууль зүйн сургуулийн оюутан, багш, хуульч, эрдэмтэд та бүхэн хүрэлцэн ирж оролцоно уу.

Жич: Номын хямдралтай худалдаа болно.

Төрөл: Мэдээ