2019-11-14 18:37
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн алба хаагчдад шинэ хууль тогтоомжийг танилцуулах сургалт зохион байгууллаа

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор эрх зүйн албан бус сургалтыг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Зэвсэгт хүчний 150 дугаар ангитай хамтран 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тус ангийн нийт ажилтан, албан хаагчдын  хууль зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх,  шинээр батлагдсан хууль тогтоомжийг танилцуулах, “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажлын талаар танилцуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар иргэдийн хууль зүйн мэдлэгт зориулан бүтээж буй тодорхой ажил үйлчилгээний талаар тухайлбал, эрх зүйн хөтөч үндэсний хэмжээнд бэлтгэх, эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn, хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан www. e-khutuch.mn, хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн тусгай дугаар 1800-1202, Хууль Зүйн Луужин пэйж хуудасны талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хуулийн онцлог, шинэлэг зохицуулалтын талаар танилцуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Төрөл: Мэдээ