2019-08-23 10:11
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Харьцуулсан эрх зүйн судалгаа хийх аргачлал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Нагояагийн Их Сургуулийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуультай хамтран “Харьцуулсан эрх зүйн судалгаа хийх аргачлал” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Хуульчдын танхимд амжилттай зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт урилгаар Япон Улсын Нагояагийн Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, хууль зүйн ухааны доктор, профессор Айкёо Кожи “Харьцуулсан эрх зүйн судалгаа хийх аргачлал” сэдвээр илтгэл тавьж, мөн Нагояагийн Их Сургуулийн профессор Окочи Минори, Сато Фүмито нар оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор П.Амаржаргал үг хэлсэн бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн доктор, профессор Д.Гангабаатар чиглүүлэгчээр оролцов.

Япон Улсын Нагояагийн Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, хууль зүйн ухааны доктор, профессор Айкёо Кожи илтгэлдээ харьцуулсан эрх зүйн чиглэлээр өндөр хөгжилтэй орны туршлагатай доктор, профессорууд ямар арга зүй, аргачлалыг ашиглан, хэрхэн судалгаа хийдэг, судалгаа хийхдээ анхаарах асуудал болон гадаадын зарим орны туршлага зэрэг олон талын асуудлыг хөндөж ярилаа.

Уг хэлэлцүүлэгт хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаач, багш, оюутнууд идэвхтэй оролцож өөрсдийн санал, бодлоо Япон Улсын эрдэмтэн, профессортой нээлттэй солилцсон сайхан хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн нийт оролцогчдодоо талархал илэрхийлье.

Төрөл: Мэдээ