2019-10-16 09:27
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг, эх нарт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургалт зохион байгууллаа

Хууль зүйн үндэсний хүрээлэн иргэдэд эрх зүйн мэдээлэл хүргэх, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, мэдээлэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд 2014 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхдүүдийн нийтлэг холбогддог гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх, хор уршиг, үр дагаврын талаар мэдээлэл өгөх, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах сургалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтыг Нийслэлийн алслагдсан дүүрэг болох Налайх дүүргийн ерөнхий боловсролын “Эрдмийн оргил цогцолбор” сургуулийн 9,10 дугаар ангийн 6 бүлгийн нийт 100 гаруй сурагчдад тус сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар:

  • Зөв хандлага, зан үйл төлөвшүүлэх;
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /хулгай, дээрэм, танхайрах гэмт хэрэг, мансууруулах бодисын хор хөнөөл/-ийн ойлголт;
  • Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр анхан шатны ойлголт, мэдээллийг тус тус хүргэлээ.

Мөн Налайх дүүргийн 5 хороо буюу кордокийн 103 дугаар сургуулийн ахлах ангийн эцэг, эхчүүдэд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.

Сургалтаар:

  • Насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэргийн тоон үзүүлэлт;
  • Насанд хүрээгүй хүний үйлдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл;
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд гэр бүлийн оролцоо;

Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн талаарх мэдээлэл болон www.e-khutuch.mn цахим хуудас, “Хууль зүйн луужин” фэйсбүүк хуудас, “1800-1202” тусгай дугаарын танилцуулгыг хийсэн.

 

Төрөл: Мэдээ