2019-10-16 09:22
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Судлаачийн индэр” цуврал лекцийг албан хаагчиддаа зохион байгуулж эхэллээ

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс ажилтнуудынхаа хөгжлийг дэмжих, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилт дэвшүүлэн 2019 оныг “Хувь хүний хөгжлийг дэмжих” жил болгон зарлаж тодорхой ажлыг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж байна. 


Үүний нэг ажил болох “Судлаачийн индэр” цуврал лекцийг албан хаагчиддаа зохион байгуулж эхэллээ. “Судлаачийн индэр” цуврал лекцийн эхний зочноор Хууль зүйн доктор Б.Өлзийнсайхан оролцож “Хууль зүйн шинжлэх ухаан” сэдвээр лекц уншлаа. 


Цаашид хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачдыг оролцуулахаар төлөвлөж байна.

Төрөл: Мэдээ