2019-08-23 09:11
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2019 оныг “Хувь хүний хөгжлийг дэмжих” жил болгон зарлаж тодорхой ажлыг хийж эхлээд байна

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс ажилтнуудынхаа хөгжлийг дэмжих, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилт дэвшүүлэн 2019 оныг “Хувь хүний хөгжлийг дэмжих” жил болгон зарлаж тодорхой ажлуудыг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж байна. Хувь хүний хөгжлийг дэмжих жилийн хүрээнд эхний ажлыг Хувь хүний хөгжлийн институттэй хамтран “Амьдрах ухаан-амжилтын хөтөч” хөтөлбөрөөр ажилтнуудад сургалтыг зохион байгуулснаар эхэлсэн билээ.

Үргэлжлүүлэн “Хувь хүний хөгжлийг дэмжих” төлөвлөгөөт ажлын хүрээнд албан хаагчдын дунд дотоод мэдээллийн сонсголын цагтай боллоо. Ингэснээр ажилтнууд өөрийн мэдлэг, мэдээллээ бусдадаа  хуваалцах, мэдээлэл солилцох хүрээ нэмэгдэх юм. Мөн ажилтнууд 7 хоног бүрийн Мягмар гарагийн тодорхой цагийг өөрийн сонирхсон ном, товхимлыг уншиж судлах “Ном уншлагын цаг” арга хэмжээг  хэвшүүлж эхлээд байна.

Түүнчлэн “Хувь хүний хөгжлийг дэмжих” жилийн хүрээнд сар бүр олны танил эрхмүүдийг урьж тэдний амжилт, амьдралын түүх, хувь хүний хөгжлийн талаар албан хаагчидтай чөлөөт ярилцлага өрнүүлэх боломжийг бий болголоо. Энэхүү арга хэмжээний эхний зочдоор Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар оролцож албан хаагчидтай сонирхолтой яриа өрнүүллээ.

 

Төрөл: Мэдээ