2019-09-16 23:03
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн талаар сургалт зохион байгууллаа

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эрх зүйн албан бус сургалтыг байгууллагуудын захиалгаар хамтран зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд Улсын Их Хурлаас шинээр баталсан хуулийг танилцуулах олон нийтэд хүргэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн талаар тус дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Нийгмийн даатгалын хэлтэс, Статистикийн хэлтэс, Албан бус насан туршийн боловсролын төв, Мэргэжлийн хяналтын хэлтсийн 25-30 албан хаагчдад зохион байгууллаа.

Мөн тус дүүргийн 2 дугаар хорооны иргэдэд Нийгмийн халамжийн тухай хууль, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, зөрчлийн тухай хуулийн талаар хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өглөө.

Төрөл: Мэдээ