2019-09-17 19:51
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Метте Якобсгаард, Жендэр болон иргэний нийгмийн асуудал эрхэлсэн зөвлөх Надежда Лютенко нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран ажиллахаа илэрхийлж, жендэрт суурилсан хүчирхийлэл, өрсөлдөөн болон зар сурталчилгааны хуулийн асуудлаар хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийнхээ талаар танилцуулсан. Түүнчлэн гэр бүл, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа, сургалт явуулах  хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Уулзалтын үр дүнд Хууль зүйн үндэсний хүрээлэн Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллахаар тохиролцсон юм.

Төрөл: Мэдээ