2019-10-15 14:57
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь” сэдэвт ээлжит сургалт боллоо

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс “Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг 6 дахь жилдээ зохион байгуулж байна. “Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь” сэдвийн хүрээнд хууль сахиулах байгууллагын алба хаагч болон бусад хуульчдын өнөөгийн тогтсон хандлагад үнэлгээ өгөх, хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн хичээлийг хөтөлбөрийн дагуу алба хаагч болон бусад хуульчдыг тус сургалтад зайлшгүй тогтмол хамруулж, хэвшүүлэх зорилготойгоор анх 2013 онд энэ сургалтын хөтөлбөрийг боловсруулсан. Энэ сургалтын хөтөлбөрийг хүний эрхийн чиглэлээр ажилладаг нэр хүнд бүхий хуульч эрдэмтэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс боловсруулсан юм.

Энэ удаагийн сургалтыг Цагдаагийн ерөнхий газартай хамтран зохион байгуулсан бөгөөд Нийслэлийн дүүргүүдийн 24 цагдаагийн албан хаагч  оролцлоо. Сургалтыг хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн хүний эрхийн активист Б.Болорсайхан хөтлөн явуулав.

 

 

Төрөл: Мэдээ