2019-04-20 13:40
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Шинэ номын нээлт болно

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хууль зүйн салбарт зохиогч, судлаачдын шинээр бүтээсэн бүтээлийг танилцуулах, хууль зүйн салбарын болоод иргэд, олон нийтэд хүргэх, мэдээлэх, тухайн судлаачийн судалгааны ажилд нь дэмжлэг үзүүлэх, бүтээлийг танилцуулах, шинжлэх ухаан, судалгааны болоод практикт эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ бүтээлийн танилцуулга арга хэмжээг зохион байгуулдаг.

Энэ удаа Шихихутаг Хууль зүйн их сургуулийн магистр, докторын тэнхимийн эрхлэгч, хууль зүйн доктор (Ph.D), профессор Ж.Бямбаа, МУИС-ийн Эрүүгийн тэнхимийн багш, хууль зүйн доктор (Ph.D), дэд профессор Ж.Эрхэсхулангийн хамтран бүтээсэн “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” гарын авлага, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор С.Гантулга, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) Б.Энхболд нарын “Эрүүгийн эрх зүйн тусгай анги” сурах бичиг шинэ бүтээлийн танилцуулгыг зохион байгуулж байна.

Шинэ бүтээлийг танилцуулах нээлтийн ажиллагаа 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн /Пүрэв гараг/ 16 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно. Та бүхэн хүрэлцэн ирж оролцоно уу.

Жич: Номын хямдралтай худалдаа болно.

Төрөл: Мэдээ