2019-04-20 14:11
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Докторын цуврал лекц боллоо

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2017 оноос эхлэн Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны зорилгоор шинээр докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийг танилцуулах, тэдний эрдмийн зэрэг хамгаалсан судалгааны ажлыг эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх, судалгааны сэдвийг олон нийт, оюутан залуучууд, багш, судлаач, хуульчдад хүргэж нийтийн хүртээл болгох зорилгоор энэхүү ДОКТОРУУДЫН ЦУВРАЛ лекцийг зохион байгуулж байна. Энэ удаад Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургуулийн захирал, хууль зүйн доктор Б.Өлзийсайхан “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба шүүхийн захиргаа” сэдвээр сонирхолтой лекц уншлаа. Лекцийг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга,  хууль зүйн доктор П.Амаржаргал  үг хэллээ.

Үндсэн хуулийн шинэтгэлийн талаар улс орон даяар ярьж, хэлэлцэж буй үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг өөрийн докторын ажилтай хослуулан Үндсэн хуулинд заасан Шүүхийн захиргааны талаарх заалтуудыг тайлбарлан, нэмэлт, өөрчлөлтийг Шүүхийн талаар зохицуулсан бусад хуулиар зохицуулж болох талаар  өөрийн байр суурь, бодитой судалгааг танилцуулж, олон нийтийн хүртээл болгосон нь тус лекцийн онцлог байв.

Судалгааны ажил, лекцтэй холбогдуулан хууль зүйн доктор Т.Мэндсайхан, дипломатч Ж.Шишмишиг үг хэлсэн бөгөөд хууль зүйн доктор О.Мөнхсайхан Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх зүйн байдал, томилгооны талаар санал хэллээ.

Төрөл: Мэдээ