2019-11-12 15:48
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2019 оны 1 дүгээр улирлын дугаар хэвлэгдлээ

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Хууль дээдлэх ёс” хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгаа, практикийн улирал тутмын сэтгүүлийн 2019 оны 1 дүгээр улирлын дугаар хэвлэгдлээ. Сэтгүүлд нийтлэх бүтээлийг төрөлжүүлэн ангилах, нийтлэлийг шуурхай олох, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хууль төрөхийн өмнө, эрх зүй, сэтгэлгээ:үзэл бодол, эргэцүүлэл, хуулийн хэрэгжилт, үр нөлөө, асуудал, хуулийн тайлбар, эрх зүйн судалгаа, тойм, үр дүн, гадаад орны туршлага гэсэн буланг ажиллуулж байна. Мөн 1 дүгээр улиралын дугаараас эхлэн “Хууль дээдлэх ёс” сэтгүүлд Хууль зүйн нэр томьёоны буланг эрхлэн гаргаж эхэллээ.

Энэ удаагийн дугаарт:

ХУУЛЬ ТӨРӨХИЙН ӨМНӨ/ ОНЦЛОХ ӨГҮҮЛЭГ, ЯРИЛЦЛАГА/

Гэм хорын эрх зүйн зорилго: Эрх зүй, эдийн засгийн хандлага

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, хууль зүйн  доктор Ж.Оюунтунгалаг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны” оролцогч биш” оролцогч буюу” сэжигтний талаарх зохицуулалтыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /stop/ зохицуулалттай харьцуулах нь

УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн дэргэдэх гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор Б.Өнөрмаа

Эрх зүйт, ардчилсан төрд хуульчийн гүйцэтгэх үүрэг

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хүндэт доктор Юрген Харбих

/Герман хэлээр бичсэн үндсэн бичвэрийг оруулав/

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг маргааны төрлөөс хамааран ялгамжтай зохицуулах нь: /Цэцийн шийдвэрийн хууль зүйн үр нөлөөг дээшлүүлэх боломж/

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын референт Д.Амарбаясгалан

ЭРХ ЗҮЙН СЭТГЭЛГЭЭ: ҮЗЭЛ БОДОЛ, ЭРГЭЦҮҮЛЭЛ

Гэмт хэргийн ангилал түүний хор аюулын шинж, хэр хэмжээнээс хамаарах нь

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Т.Батсүх

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтыг прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Фарида

 Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан” хулгайлах” гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн үр нөлөөнд татгалзуулах онол/deterrence theory/-ын үүднээс хийсэн дүн шинжилгээ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Нямбат

Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг хүний эрхийн үүднээс авч үзэх нь

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Г.Халиунаа, Эрдэм шинжилгээний ажилтан Б.Ариунжаргал

Монгол Улсад сонгуулийн тогтолцоог тодорхойлох эрх зүйн асуудал

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант С.Номынбаясгалан

ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР НӨЛӨӨ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3 дахь зохицуулалтын онолын тайлбар, практик хэрэглээ

“Жунсон констракшн” ХХК-ний хуульч А.Түвшинтөгс

Шүүх эрх мэдэл-шүүгчийн хараат бус байдалд авлига нөлөөлөх нь

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ахлах мэргэжилтэн Н.Онударь

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны явцад иргэний нэхэмжлэл гаргах үндэслэл

Хуул сахиулах их сургуулийн докторант М.Ванчигмаа

Хууль ба Улс төрийн шүтэлцээ

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарын Эрдэм шинжилгээний дэд ажилтан М.Долгорсүрэн

ЭРХ ЗҮЙН СУДАЛГАА, ТОЙМ, ҮР ДҮН

Анагаахын салбар шинжлэх ухааны оюутнуудын эмнэлгийн эрх зүйн мэдлэгийн түвшинг үнэлсэн судалгаа Анагаах ухааны доктор, дэд профессор М.Цэрэнбат

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан

Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хэсэгчлэн хийсэн үнэлгээний тайлан

 ХУУЛЬ ЗҮЙН НЭР ТОМЬЁОНЫ БУЛАН

Академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГЭЭС 2018 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН СУДАЛГААНЫ ЖАГСААЛТ

“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийг та бүхэн  ХЗҮХ-ийн номын худалдаанд  худалдан авах боломжтой. Үнэ: 5000₮

Тус сэтгүүлд  нийтлэл, эрдэм шинжилгээний өгүүллээ гаргах хүсэлтэй эрхэм судлаачид, эрдэмтэн багш нар, төрийн байгууллагын албан хаагч, хуульчид та бүхэн сэтгүүлийн редакцын цахим хаяг болох lawjournal@legalinstitute.mn болон 11-315734, 99622235 дугаарт холбогдох боломжтой.

Төрөл: Мэдээ