2019-09-17 19:30
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Шинэ бүтээлийн нээлт боллоо

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2017 оноос эхлэн хууль зүйн салбарт шинээр хэвлэгдсэн бүтээлийг танилцуулах, тэдгээр бүтээлийг хуульчид, иргэдэд хүргэх, мэдээлэх, бүтээлийг шинжлэх ухааны судалгааны болоод практикт эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ бүтээлийн танилцуулга арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ удаа Энэ удаа Шихихутаг Хууль зүйн их сургуулийн магистр, докторын тэнхимийн эрхлэгч, хууль зүйн доктор (Ph.D), профессор Ж.Бямбаа, МУИС-ийн Эрүүгийн тэнхимийн багш, хууль зүйн доктор (Ph.D), дэд профессор Ж.Эрхэсхулангийн хамтран бүтээсэн “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” гарын авлага, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор С.Гантулга, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) Б.Энхболд нарын “Эрүүгийн эрх зүйн тусгай анги” сурах бичиг шинэ бүтээлийг танилцуулах арга хэмжээ боллоо.  Шинэ бүтээлийг танилцуулах арга хэмжээг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга А.Түвшинтулга үг хэлэв.

“Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” гарын авлагын танилцуулгыг  хууль зүйн доктор (Ph.D), профессор Ж.Бямбаа, “Эрүүгийн эрх зүйн тусгай анги” сурах бичгийн танилцуулгыг хууль зүйн доктор Б.Энхболд  нар хийлээ.

Шинэ бүтээлийн зохиолчид өөсдийн бүтээлийн дээжээс Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын номын санд хандивлалаа.

Шинэ бүтээлийн нээлтэд  хууль зүйн доктор (Ph.D), профессор Ж.Бямбаа, хууль зүйн доктор, дэд профессор С.Гантулга, хууль зүйн доктор Б.Энхболд нарын  хамтран ажиллагсад, багш, үе үеийн шавь нар, хуульч судлаач, оюутнууд оролцлоо.

 

 

Төрөл: Мэдээ