2019-09-16 23:57
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Докторантуудын цуврал семинар болно

2017 оноос “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР”-ыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс анхлан санаачлан эхлүүлсэн. Энэ улаагийн семинарт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант Б.Болорсайхан “Олон улсын эрх зүйн хүрээнд хүний эрхийг хамгаалах механизм ба хараат бус Хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант Я.Болор “Барилгын эрх зүй нь захиргааны эрх зүйн төрөлжсөн эрх зүй болох нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлж оролцоно. Тус цуврал семинараар докторын зэрэг горилж буй судлаачид өөрийн сэдвээ олон нийтийн дунд хэлэлцүүлэх, санал, шүүмж авах цаашид судалгааны ажлаа сайжруулах, чанаржуулах боломжтой. Мөн хууль зүйн их сургуулиудын докторын зэрэг хамгаалах журамд докторант нь энэ төрлийн семинарт оролцсон байхыг тусгасан байдаг. Докторантын цуврал семинар 2019 оны 4 дүгээр сарын 26-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхимд” 16.30 цагаас эхэлнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Төрөл: Мэдээ