2019-11-12 15:44
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Дэлхийн ном, Зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” өдөрлөгт Хууль зүйн үндэсний хүрээлэн оролцлоо

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр “Дэлхий номын өдөр” тохиодог билээ. Энэ  өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай хамтран “Дэлхийн ном, Зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” өдөрлөгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

“Дэлхийн номын өдөр”-т зориулсан уг арга хэмжээг УИХ-ын Тамгын газраас 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Номын өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, эрдэмтэн зохиолчид болон УИХ-ын Тамгын газар, намын бүлгийн ажилтнууд, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын ажилтнууд оролцов.

Энэ жилийн өдөрлөгт Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс номын худалдаа зохион байгуулж, шинэ ном товхимлын дээжээ танилцуулан номын хямдралтай үйлчилгээ үзүүллээ.

 

Төрөл: Мэдээ